Эпилепсийн уналтын шалтгаан

Friday, December 19, 2008
Уналт таталт маш олон шалтгаантай. Хүүхэд насны эпилепсийн гол шалтгаан нь жирэмсэн үе дэхь ургийн хүчилтөрөгчийн дутал, төрөх үеийн гэмтэл, тархины эдийн гаж хөгжил, жирэмсэн үеийн хүнд хордлого болон төрсний дараах тархины эдийн гэмтэл зэргээс болно.
Гавал тархины хүнд гэмтэл авсан өвчтөнүүдийн хагас хувь нь 3 жилийн дараа эпилепси болох магадлалт их байдаг ба зарим ховор тохиолдолд 7 хоногийн дараа ч үүсч болно.
Эпилепсийн зарим нэг хэлбэр удамших хандлагатай байна. Хэрэв таны гэр бүлд эцэг, эхийн чинь хэн нэг нь удамшлын шалтгаантай уналт таталттай байвал 40 тохиолдолд 1, эцэг эх хоёул байвал 20 тохиолдолд 1 эпилепситэй хүүхэд төрөх магадлалтай байдаг.

Labels:


( Дэлгэрэнгүй... | Нийтлэгч: Suree | 6:56 AM | 0 Сэтгэгдэл )