Эпилепсийн мэдээллийн төв
Эпилепсийн тухай ойлголт
Thursday, November 27, 2008
Эпилепси нь (Epilepsia – “таталт”, “уналт”, “эвхрэлт”) гэсэн Грек үг юм. Эпилепсийн анхны тодорхойлолтыг Hughlings Jackson ХIХ зууны сүүлийн хагаст бичсэн бөгөөд тархины эсүүд агшин зуурын цахилгаан цэнэгийн илүүдлийн улмаас хэт цэнэгжиж, уналт, таталтын үечилсэн хөдлөлөөр илэрдэг өвөрмөц шинж бүхий эмгэг гэжээ.
Эпилепси нь мэдрэлийн өвчний дотор элбэг тохиолддог эмгэгийн нэг бөгөөд тархалт, жилийн дундаж гаралт, хувь хүн гэр бүл, нийгэмд учруулж буй уршгийнхаа хувьд нийт өвчлөлийн дотор гуравдугаар байр эзэлж, жил тутам өсөн нэмэгдэх хандлагатай байна.
Эмгэг жам: Тархи 10 тэрбум гаруй эсээс тогтох бөгөөд эс бүр 6000 гаруй холбоосоор холбогдон цахилгаан цэнэгийн тусламжтайгаар нэгээс нөгөөд мэдээлэл дамжуулж байдаг. Тархинд явагдаж байгаа аливаа мэдээлэл нь химийн медиаторын тусламжтайгаар цахилгаан импульс байдлаар нэг эсээс нөгөөд дамжина. Энэ үед зарим эсүүд манааны үүргийг гүйцэтгэх ба сэрлийн тархалтыг өөр замаар унтраах, сулруулах, сэрлийг тархины гадраар хяналтгүйгээр тархах явцыг зогсоож байдаг. Энэхүү ажиллагаа хүний амьдралын туршид тасралтгүй үргэлжилж үүний дүнд бид ярих хэлэх, сэтгэн бодох, аливаа сэтгэлийн хөдлөлийг даван туулах нэг үгээр хэлбэл хэвийн ажиллаж амьдрах чадвартай болдог. Зарим үед тархи цахилгаан цэнэгийн илүүдлийн улмаас хэт хөөрлийн байдалд орж уналтад өртдөг. Тархины эс хэвийнхээс хурдан сэрлийн байдалд орж, харин саатуулах эсүүд дарангуйлагдсанаас тархины нэг болон бүлэг эсүүдэд биоцахилгаан идэвхжилийн тэсрэлт болдог. Энэ нь удамшил, тархины эдийн үрэвсэл, бодисын солилцоо, тархины гэмтэл зэрэг олон шалтгаантай. Уналт таталт нь тархины аль нэг хэсэгт хүчтэй сэрэл үүсгэх голомт бий болж тархины эрүүл эдийг сэрлээр бөмбөгдөж хэт цочролд оруулах тэр агшинд үүсдэг. Иймэрхүү биоцахилгаан идэвхжилийн тэсрэлтэд өртсөн эд, эсүүд хэсэг хугацааны дараа дахин хэвийн байдалд ордог тул уналт таталт нь хэсэг хугацаанд үргэлжлээд зогсдог байна. Эмгэг биоцахилгаан идэвхжилийн тэсрэлтэд өртсөн эсүүдийн үйл ажиллагаанаас хамаарч эпилепситэй хүний ухаан, зан үйл, сэтгэхүй, сэтгэл хөдлөл, биеийн байрлал, хөдөлгөөн гэнэтийн өөрчлөлтөд ордог ба үүнийг уналт таталт гэж нэрлэдэг. Өөрөөр хэлбэл уналт таталт бол тархины эсийн түр зуурын биоцахилгаан идэвхжилийн гадаад илрэл юм. Тархин дахь эпилепсийн голомтыг голомтыг бүрдүүлж буй эсүүдийн эргэн тойронд түүний эсрэг үйл ажиллагаатай саатуулах эсүүдийн идэвхжил нэмэгдэн уналт үүсгэх сэрлийн тархалтыг саатуулах, хязгаарлах, зогсоох бусад эрүүл хэсэгт тархахаас тусгаарлаж байдаг. Эпилепси үүсгэх голомт хязгаарлагдмал хүрээнд оршиж байвал хэсэгчилсэн уналт, харин энэхүү голомтоос үүссэн сэрэл тархины бүх хэсгийг хамарвал ерөнхий уналт таталтыг үүсгэнэ.
Тархалт: Одоо дэлхийн улс орнуудад 50 гаруй сая эпилепситэй хүмүүс амьдарч байгаагийн дийлэнх нь (43 сая) санхүүгийн болон эмнэлэгийн тусламжийн хүртээл хязгаарлагдмал хөгжиж буй улсуудад эмчилгээ оношилгоо хангалтгүй, ихэнхдээ хийгддэггүй нөхцөлд байна. АНУ-д 2,5 сая хүн эпилепсийн аль нэг хэлбэрээр өвчилсний жилийн дундаж гаралт 181,000 орчим, үүний 70 гаруй хувь нь 19-өөс доош насны хүүхэд, өсвөр үеийнхэн байгаа нь оношлогоо, эмчилгээ, нийгмийн халамжийн асуудлыг боловсронгуй болгохыг шаардаж байна.
Эпилепсийн тархалтыг үнэн зөвөөр тогтоох бэрхшээлтэй хэдий ч хөгжиж буй оронд идэвхтэй эпилепсийн тархалт 1000 хүн амд 5-10 тохиолдол ноогддог байна. Хөгжилтэй оронд эпилепсийн жилийн гаралт 100,000 хүн амд 50-70 ноогддог бол хөгжиж буй орнуудад 100,000 хүн амд 190 хүртэл илэрдэг байна. Идэвхтэй эпилепсийн тархалтын үзүүлэлт өндөр хөгжилтэй болон хөгжиж буй орнуудын хувьд адил боловч жилийн гаралтын хувьд хөгжиж байгаа орнуудад өндөр байгаа нь анхаарал татсаар байгаа юм. Эдгээр орнуудад амьдарч буй эпилепситэй хүмүүсийн жилийн гаралт өндөр байгаа нь тархалтын судалгааг илүү нарийвчлан явуулах шаардлагатай байгааг илэрхийлэхээс гадна азийн орнуудад шинж тэмдэгийн эпилепсийг үүсгэдэг халдварт өвчин их байгаатай холбоотой байж болох юм. Эпилепсийн олон улсын байгууллагаас гаргасан зарим тоо баримтаас дурьдвал уналт таталттай хүмүүсийн 70 хүртэл хувь нь онош, эмчилгээ тохирсон тохиолдолд нийгэмд бусдаас ялгарахгүй амьдарч болдог байна.

Labels: Эпилепсийн тухай
( Дэлгэрэнгүй... |
Нийтлэгч: Suree |
5:51 AM |
)

Post a Comment